Энэ жил 14 чиглэлд нийт 1014 км зам, гүүрийн ажлыг Зам тээврийн яамны захиалгаар, Сангийн яам, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөсөн байна. Автозамын салбарынхан бүтээн байгуулалтын ажлын нээлтээ энэ сарын 18-ны өдөр хийж, замчид нэгэн зэрэг таван цэгээс их ажлын гараагаа эхлэхээр болсон тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, Ховд, Завхан, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймгууд замын ажлын гарааны цэг байхаар тогтсоныг дор хүргэе.
Замын ажлын нээлт хийх 5 цэг:
1. Завхан аймгийн Улиастай хот
2. Дорнод аймаг Хөлөнбуйр
3. Ховд аймаг Ховд хот
4. Сэлэнгэ аймаг Ерөө сум
5. Орхон аймаг Эрдэнэт хот