Нийслэлд нисдэг тэрэгний буудал барих боломжтой 18 газар байгаа аж. Ирэх зун болох АСЕМ-аас өмнө тэдгээр 18 газрын зургаан газарт нь бага оврын нисдэг тэрэг хөөрч, буух буудал байгуулахаар болсон байна.
Өнөөдөр өглөө болсон Зам тээврийн яамны шуурхай хурлын үеэр энэхүү шийдвэрийг гаргажээ. Мөн хуралдаанаар энэ сарын 18-нд зам, барилгын ажлыг орон даяар нэгэн зэрэг эхлүүлэхээр шийдвэр гаргасан байна. Энэ үеэр зургаан газраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулалт хийх бөгөөд Зам тээврийн яам бүх салбарынхаа ажлыг тайлагнах аж.