Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

SpaceX компани хөдөлгөөнт тавцан дээр пуужин газардууллаа

shonhorАНУ-ын SpaceX компани анх удаа Атлантын далайд хөвөгч тавцан дээр “Шонхор 9” пуужинг амжилттай газардуулсан байна.

Тодруулбал, Грийнвичийн цагаар дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 21:43 цагт буюу Монголын цагаар дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 06:43 минутад Атлантын далайд хөвж явсан, өөрийгөө удирдах тавцан дээр АНУ-ын SpaceX компанийн “Шонхор-9” пуужин амжилттай газарджээ. Энэ нь олон улсын сансрын станцад хангамжийн бараа хүргэж өгөх хөлгийг дэлхийн тойрог замд оруулж, найман минутын дараа түүх бүтээсэн явдал боллоо гэж гадны хэвлэлүүдэд бичиж байна.

Тус компани өмнө нь таван ч удаа хөвөгч тавцан дээр пуужин газардуулах оролдлого хийсэн ч амжилтгүй болж байжээ. Хөвөгч тавцанг тус компанийнхан “Мэдээж хэрэг би чамдаа одоо ч хайртай” гэж нэрлэсэн байна. SpaceX компанийн төлөөлөгч Илон Маск хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ “Шонхор 9” пуужинг ирэх ням гаригт боомтод хүргэнэ. “Сансар судлал асар өндөр зардалтай. Харин SpaceX нислэг бүртээ 16 сая ам. доллар хэмнэж болохыг баталж чадлаа.

Өнөөдөр пуужин газардаж, бид баяртай байна. Маргааш бид өөрсдөө энэ пуужингаар нисч, өөр хаа нэгтээ газардах болно” гэжээ. Энэхүү пуужинг тав юм уу, зургадугаар сард дахин хөөргөх юм байна. SpaceX-ийн “Dragon” капсулын ачааны хэсэгт BEAM буюу “Bigelow Expandable Activity Module” хэмээх сансрын нисэгчид ажиллаж, амьдрах, өргөжүүлэх боломжтой технологийг ачсан байна. Dragon капсул Грийнвичийн цагаар ням гаригийн үд дунд орчимд Олон улсын сансрын станцтай залгагдах аж.

shonhor

shonhor

shonhor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *