Өчигдөр 15 цагийн орчимд 13-р хороолол дахь есөн давхар орон сууцны барилга дээрээс унаж, амиа хорлохыг завдсан үйлдэл гарчээ. Тодруулбал тус хорооны 22А байрны наймаас есөн давхар руу гардаг шатны цонхон дээр нэгэн залуу гарч суугаад, доош унахыг завджээ. Түүнийг харсан ойр хавийн иргэд дуудлага өгснөөр цагдаа болон онцгой байдлын алба хаагчид шуурхай ирж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа хорлохыг завдсан этгээд цонхны тавцан дээр гарч, хөлөө гадагш унжуулан нилээд удаан суусан бөгөөд тэндэхийн оршин суугчид залууг тавцангаас буулгахын тулд есөн давхарт гарч, ятгахыг хичээсэн боловч хэн нэгэн нь ойртох л юм бол үсэрлээ хэмээн сүрдүүлсэн аж. Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тэрбээр Хятад иргэдэд зодуулсаны улмаас амиа хорлохыг завдсан аж.