Categories
мэдээ улс-төр

Органик хүнсний тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 75.8 хувийн саналаар дэмжсэнээр Органик хүнсний тухай хууль батлагдлаа.

Манай улсын 15-64 насны хүн амын 54,4 хувь илүүдэл жинтэй, үүнээс 19.7 хувь нь таргалалттай, тархалт нь 2009 оны төвшингөөс нэмэгдсэн юм байна. Мөн 26-64 насны хүн амын 61,9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй ба ихэссэн аж. Нярайн 10 амьд төрөлт тутмын нэг нь хорт хавдар болон төрөлхийн ямар нэг гажиг согогтой, генийн өөрчлөлттэй төрөх болсон, хорт хавдрын өвчлөл залуужиж дунджаар 35 нас болсон, таргалалт, тэжээлийн доройтол нэмэгдэж есөн хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй эсхүл, жингийн алдагдалтай болсон зэрэг нь хөдөлгөөний хомсдол, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан органик бус хүнсний хэрэглээнээс үүдэлтэй юм байна. Тиймээс энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулж, баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *