Categories
мэдээ улс-төр

Сергей Лавров Монгол, Японд айлчилна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дөрөвдүгээр сарын 14-нд Монголд, дөрөвдүгээр сарын 15-нд Японд айлчлах талаар тус улсын ТАСС агентлаг уламжилжээ.

ОХУ-ы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ талаар мэдээлэхдээ “Шахуу хөтөлбөрийн хүрээнд хийх уулзалтуудаас гадна айлчлалын дүнд Орос, Монголын Гадаад хэргийн сайд нар хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг батална” гэж хэлжээ. Мөн “Энэ нь улс төр, худалдаа-эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улсын харилцааны салбарыг хамарсан баримт бичиг юм” гэж дурдсан байна. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр орны харилцаанд шинэ эрч хүч авчирна хэмээн онцолжээ.

Түүнчлэн ОХУ-ы Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзахдаа хоёр талын болон олон улсын асуудлыг цогцоор нь хэлэлцэнэ. Мөн хоёр орны удирдагчдын урьд нь хэлэлцэн тохиролцсоны дагуу өндөр дээд түвшний уулзалт зохион байгуулахад бэлтгэх асуудал нь уулзалтын гол сэдвүүдийн нэг байх болно” гэж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *