Categories
мэдээ нийгэм

БНСУ визийн журамдаа өөрчлөлт оруулсан байна

БНСУ-ын Элчин сайдын яам виз олгох журамдаа өөрчлөлт оруулсан байна. Тус улс руу зорчих виз олгох ерөнхий журам хэвээр боловч олон удаагийн болон оюутны визээр зорчигчдод OECD-ийн гишүүн 30 орнуудын аль нэгд нэг удаа зорчсон байхад та БНСУ руу зорчих олон удаагийн виз мэдүүлэх эрх үүсэх юм байна.

Виз мэдүүлэгч сард хоёр сая төгрөгөөс багагүй хэмжээний цалин бүхий татвар төлөгч байх ёстой гэсэн шалгууртай. Тэгвэл виз мэдүүлэгч нь тогтвортой ажиллаж буй их дээд сургуулийн багш, профессор, эмч, өмгөөлөгч зэрэг мэргэжлийн хүмүүс байх аваас цалин нь хоёр сая төгрөг байхыг заавал шаардахгүйгээр хөнгөлөлт үзүүлжээ.

БНСУ-ын их дээд сургуульд суралцагч оюутны гэр бүлийнхэн, аав ээж нь тодорхой хэмжээний санхүүгийн батлан даалт гаргадаг байсан. Үүнийг БНСУ-ын тэргүүлэх 46 сургуульд суралцаж буй оюутнууд санхүүгийн батлан даалтаас чөлөөлөгдөх шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *