УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөнгөж сая
Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр товчхон мэдэгдэл хийсэн бөгөөд
“Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа
хэрээс хэтэрсэн” гэдгийг онцоллоо. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг
хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон
гээд, нэр цохон хэлсэн юм.
Тэрээр “Монгол Улсынхаа эрх ашиг, шударга
ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс
өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж
юм. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй болохоор тэр хүн магадгүй “Авлигатай
тэмцэхэд хэцүү боллоо” гэх зэргээр хэлэх байх. Гэвч бодит байдалд төрөөс
төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна.
Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой. Монгол Улс
маань мандан бадраг” гэлээ.