Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн баасан гаригаас эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүмүүс нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч, есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх юм байна.
Тус хуулийн хүрээнд, 150 сургагч багш бэлдсэн бөгөөд нийт 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон аж. Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргажээ. Энэхүү төсөв нь 10328 хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулах хэмжээний зардал юм байна.