Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойн тоглолт болно

Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХЗХ, ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн тайзнаа амилуулж, үзэгч түмэндээ толилуулж байна.

Тэрбээр 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Үүлэн заяа”, “Өгөөдэй хаан”, “Гэсэр”, “Гүн гэрийн гүнж” дууриуд, “Гүег хаан”, “Нүүдэл” бүжгэн жүжиг, 5 симфони, “Найрагчийн нигүүсэл”оратори, “Хөдөөгийн сайхан” 4 ангит чуулбар, “Өргөөний баяр наадам” зэрэг симфони найрал хөгжимд зориулсан 10 шахам удиртгал, найраглал, төгөлдөр хуур, морин хуур найрал хөгжмийн концертууд, үндэсний хөгжимд зориулсан олон арван концерт бүтээлүүд, “Төрийн сүлд өршөө” 5 ангит, “Шинэ үсгийн багш” зэрэг 30 гаруй кино жүжгийн хөгжим, 80 гаруй дуу, романс болон бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжимд найруулан бичиж, нийтдээ 350 орчим бүтээлийн баялаг сан хөмрөгтэй болжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:

IV/02-нд УДЭТ-т “Тунгалаг тамир” мюзикл

IV/04-нд ҮДБЭЧ-д “Нүүдэл” бүжгэн жүжиг

IV/05-нд Улсын филармонид “Аялгуун мандал” тоглолт

IV/ 06-нд СУИС-д “Мэргэжлийн хөгжим шинэ зуунд” эрдэм шинжилгээний хурал

IV/06-нд ХБК-д “Нутгийн чулуу” тоглолт

IV/07-нд УДБЭТ-т “Гүн гэрийн гүнж” /3 бүлэгт, 5 үзэгдэлт дуурь/

IV/08-нд СУИС-д “OPUS-IX” шилдэг дуу шалгаруулах уралдаан

IV/09-нд CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *