Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголт эхлээгүй байна

Нийслэлийн хэмжээнд татварын буцаан олголт
эхлээгүй байна. Албаны хүний мэдээлж буйгаар татварын буцаан олголтыг
материалаа өгсөн хугацаагаар нь хоёр хуваажээ. Ингээд эхний ээлжид нэгдүгээр
сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний буцаан олголтыг энэ сарын 10-ны
дотор хийнэ гэлээ. эдгээр иргэдэд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад
Төрийн сангийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн билээ.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395
иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ.
Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт юм
байна. Одоогоор ганцхан Говь сүмбэр
аймгийн иргэдэд л буцаан олголтыг 100 хувь өгчээ. Харин бусад аймаг, нийслэлийн
хувьд дөрөв дүгээр сард ээлж дараалан олгоно. Улмаар тавдугаар сар гэхэд буцаан
олголтыг бүрэн дуусгах юм байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулиар
хөнгөлөлт эдлэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10 мянган
иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75 мянгад
хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *