Categories
мэдээ спорт

Боксчид олимпийн эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийнэ

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан болно.

Монголын эрэгтэй есөн боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байгаагаас 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-дБ.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар хүрэл медалийн болзол хангасан. Тэд өнөөдөр финалд үлдэх эрхийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийх юм.

Хуваарийг хүргэе.

III.31 – 15.00 цаг. (Улаанбаатарын цагаар)

49 кг: Г.Ган-Эрдэнэ – Х.Дусматов (Узбекистан)
64 кг: Б.Чинзориг – Е.Сакенов (Киргизистан)
75 кг: Н.Шинэбаяр – З.Алимханули (Kазахстан)

19.00 цаг:

60 кг: Д.Отгондалай – Д.Наримацү (Япон)
69 кг: Б.Түвшинбат – С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *