Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.03.29/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль нь тус
улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх,
эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын
тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрх зүйн тулгуур
баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай.
Гэсэн хэдий ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм,
эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох
учиргүй. Энэ ч үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын
Үндсэн хуульд 2000 онд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч
энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хэр
үргэлжилж байгааг хууль санаачлагч танилцууллаа.

Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн
эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист
хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог
тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах
боломжийг бий болгох зорилгоор, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг
боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь
нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд
оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль
тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих
хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлнэ

Өчигдөр болсон хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд тахарын болон статистикийн байгууллагыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс гаргасан дэд сайдын орон тоо, холбогдох зардлыг хасах тухай санал дэмжигдсэнтэй холбогдуулан хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс эдгээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулсан юм.

Ингээд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох” тухай гэсэн 2 дугаар зүйлийг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. Мөн тэрээр уг хуулийн төслийг дагалдуулж өргөн барьсан Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *