Categories
мэдээ нийгэм

Тариаланчид жагсана гэв

Өнөөдөр “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ноос хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хуралд холбооны тэргүүн Л.Цандэлэг, УЗ-ийн гишүүн Л.Чинбат, Б.Эрдэнэбат нар оролцож, тариаланчдад тулгамдаад буй асуудлуудаар мэдээллээ. Тэд ХХААЯ-ны сайд Р.Бурмаа ОХУ-аас 2016, 2017 онд хэрэглэх, Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын зөвшөөрлийг 70 гаруй аж ахуй нэгжид олгосон. Энэ үйлдэл нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал 300 мянга гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарыг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх ажил болсон хэмээв.

Л.Цандэлэг “Монголын ард түмэн Оросын тариаланчдыг 150 сая доллараар дэмжлээ. Иймээс бид УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ҮАБ-ын зөвлөлд ХХАА-н сайд Л.Бурмаагийн асуудлыг явуулсан. Бид хариугаа хүлээж байна” гэсэн юм. Харин “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Монголын хэрэгцээнээс хэтэрсэн импортын квотоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хүчингүй болго” гэлээ.

Энэ үеэр дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Чингисийн талбайд 10 мянган тариаланчийн хүрзтэй, техниктэй жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.

Тэд Засгийн газраас “2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт тариаланч иргэд аж ахуй нэгжүүд нийт дүнгээр 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад байна. Энэ нөхцөл байдлыг үндэслэн Газар тариалангийн салбарт бодит ГАМШИГ болсон гэдгийг Монгол Улсын Засгийн Газар хүлээн зөвшөөрөх, ХХААЯамны сайд Р.Бурмаагийн судалгаагүй, хугацаагүй, замбараагүй олгосон импортын квотын зөвшөөрлийг 2016 оны дөвөрдүгээр сарын 1-нээс хойш импортлохыг цуцалж хүчингүй болгох, хэт халалтын үед ХХААЯ, БОНХАЖЯ үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах ажлыг хийгээгүйгээс шалтгаалан нийт ургацынхаа 80 гаруй хувийг алдсан Монголын үр тариа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд УИХ, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор яаралтай олгуулах,

-Хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ ямар нэгэн тендергүйгээр тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулах, -Монгол Улсын 2016 оны хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Засгийн Газраас зарлах,

-Монгол Улсын Аюулгүй Байдал, 300 мянга гаруй хүний ажлын байр 1000 гаруй компани, ААН, хувь иргэдэд Эдийн Засгийн алдагдал, оюун санаа, эд материалын хохирол учруулсан, үндсэн тариаланчдын үгийг сонсдоггүй ХХАА-н сайд Р.Бурмааг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор огцруулж, хариуцлага тооцохыг” хүсэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *