Өнөөдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр, Турга гэх газарт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн тус аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 32 км зайд байрлах Их ямаатын гол гэх газарт гуравдугаар сарын 24-ны өдөр орон нутгийн цагаар 11:58 цагт 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарсаар Хөвсгөл аймагт гурван удаа газар хөдөлсөн бөгөөд эдгээр тохиолдлоос иргэд малчдад ямар нэг хохирол учраагүй байна.