“Өдрийн сонин”-ы №059 (5324) дугаарт МҮАН-ын дарга М.Энхсайхан ярилцлага өгөхдөө илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцох гэж байгаагаа ярьсан юм.
Тэгвэл ”МҮАН-аас “Эх орон, Ардчилал, Шударга Ёс” нэртэй эвсэл байгуулахаар Иргэний Зориг Ногоон намд санал хүргүүлжээ. Энэхүү саналдаа “… Монгол Улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нийгэм, нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэх зохион байгуулах зорилго бүхий, “Эх орон, ардчилал шударга ёс эсвэл” байгуулах үйл хэрэгт танай намыг идэвхи санаачилга гарган хамтран ажиллахыг уриалж байна. Эх орноо хөгжил дэвшилд хүргэх зорилтын төлөө ардчилал, шударга ёсыг төлөвшүүлж, унаган байгалиа хамгаалах үзэл санааг тууштай хэрэгжүүлэгч Иргэний Зориг Ногоон Намыг, манай нам болон санаа нэгдсэн бусад намуудын санаачилга уриалгад нэгдэн Монгол төрөө урлан бүтээх их үйлсэд хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.
Үүний өмнө Ардчилсан намаас мөн Иргэний Зориг Ногоон Намтай нэгдэх тухай саналыг тавиад байсан билээ.