Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакухо 36 дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сумо бөхийн Хару башё саяхан өндөрлөлөө. Өчигдөр буюу 14 дэх өдрийн барилдааны дараа их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Котошёогикүгээр 13 дахь даваагаа авснаар ганцаараа тэргүүлж эхэлсэн. Мөн озэки Кисэносато озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр, озэки Гоэйдо Икиогоор ээлжит даваагаа авснаар тэргүүлэгчийн хоёрдугаар байраа хадгалж үлдсэн. Харин башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Хакухо, Харумафүжи нар учраа тааран барилдаж, Хакухо давснаар 36 дахь түрүүгээ авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *