Categories
мэдээ нийгэм

Гурван аймгийн 22 сум цагаан зудтай байна

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай, цагаан зудтай байна.

Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Хяргас, Түргэн, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Баян-Өлгий аймгийн Сагсай, зэрэг гурван аймгийн 22 сум 20-64 см зузаан цастай байгаа аж.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Чандмань-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, сумуудад 10-19 см зузаан цастай зудын байдалд буй аж.

Энэ байдлаараа цааш үргэлжилбэл байдал улам хэцүүднэ гэж албаны хүмүүс хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *