“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 25-нд дуусгавар болсон. Тэгвэл уг хөтөлбөрт хамрагдагсдын хичээл ирэх дөрөвдүгээр сарын нгэгнээс эхлэх аж. Харин оюутнуудын хичээл хагас, бүтэн сайн өдрүүдэд явагдах юм байна.
БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрт хамрагджээ. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд орон нутагт хэрэгжүүлэхээр болсон гэдгээрээ онцлог. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм.