Categories
мэдээ нийгэм

Нөгөөдөр сурагчдын амралт эхэлнэ

Ирэх мягмар гараг буюу гуравдугаар сарын 29-нөөс Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт долоо хоногийн эхлэх юм байна. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.

Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *