Энэ сарын 19-ний өдөр “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд хүүхэд орхисон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийн байгууллагаас уг дуудлагын дагуу шалгахад, 1 ой 4 сартай Х охиныг зочид буудлын өрөөнд орхиод явсан байжээ. Охины ээж нь болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 33 настай, О гэгч эмэгтэй орхиж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.