НӨАТ-ын сугалааны долоо дахь удаагийн тохирол өчигдөр болж, азтан тодорлоо. Энэ удаагийн тохирлоор нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх НӨАТ-ын баримтыг хамруулсан бөгөөд 260 241 90 дугаартай азтан 400.000.000 төгрөг хожжээ.
Өчигдрийн сугалаагаар 20 сая төгрөг хожсон нэг азтан шалгарсан бол 4 сая төгрөг хожсон 21 баримт, 500 мянган төгрөгт 226 ширхэг баримт тохирсон байна.