Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутолгой 2015 оны санхүүгийн тайлангаа мэдээллээ

Оюутолгой 2015 оны санхүүгийн тайлангаа мэдээллээ. 2015 онд Оюутолгой уурхай олборлолтын шинэ дээд амжилтаа гаргаж, аюулгүй ажиллагааны хувьд ч онцсайн үзүүлэлттэй байсан гэв. Мөн энэ онд тус компани нийтдээ 202 мянган тонн зэс, 653 мянган унц алт, 1.22 сая унц мөнгө агуулсан 788.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ.

Харин борлуулалтын үзүүлэлтээр авч үзвэл 819.8 мянган тонн баяжмал экспортолж, 1.6 тэрбум долларын орлоготой ажилласан аж. Компанийн хувьд 2015 оны хэмжээнд нийт 313.3 сая долларын ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 0.16 центийн ногдол ашиг оногджээ.

2015 оны сүүлийн байдлаар “Оюутолгой” уурхай ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 1.7 сая гаруй тонн зэсийн баяжмал экспортлогдоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *