“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар өглөөний нартай уралдан гарч, уншигчдадаа хүрч байна. Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг угтан болсон үйл явдлын мэдээ сурвалжлагыг онцлон хүргэж байна.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хийсэн ярилцлага болон улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээллийг хоёрдугаар нүүрнээс уншаарай. Х.Тэмүүжиний ярилцлагын үргэлжлэлийг дөрөвдүгээр нүүрт нийтэллээ.
Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч “Баримт үзэл бодол” булангаас “Популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй” нийтлэлийг сонирхоно уу. Энд популистуудын талаар юу гэж өгүүлсэн юм бол?
Тавдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын ярилцлагыг нийтлэв.
Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Түвшинжаргалыг баривчилсан тухай мэдээлэл цахим ертөнцөөр тарсан. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг долдугаар нүүрээс сонирхоно уу.
Монгол цэргийн баярын өдөрт зориулсан мэдээ сурвалжлагын үргэлжлэлийг наймдугаар нүүрнээс сонирхоорой.
Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй “Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн 2016” өчигдөр боллоо. Зөвлөгөөнд сум бүрээс хоёр малчин төлөөлж оролцож байгаа аж. 800 орчим тэргүүний малчид оролцсон юм. Энэ талаарх сурвалжлагыг 11 дүгээр нүүрт хэвлэсэн байна.
Цэргийн баяр тохиож буйтай холбогдуулан “Генералууд” булангаа толилуулж байна. Энэхүү буланд яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс “Нар шиг нагац минь Сүндэв генерал” дурсамж нийтлэл хэвлүүлжээ.
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой хийсэн ярилцлагыг 13 дугаар нүүрэнд нийтэлжээ. Тэрбээр шинэ бүтээл “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгууд “мэндэлж”, “Говь, Тал” чуулбар тоглолтоо Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 28-нд толилуулах юм.
Мөн өнөөдрийн дугаараас уламжлал болон гардаг “Улаанбаатарын амьдрал”, “Дэжлхийн спорт” булангуудаа хүлээн авч уншаарай.
“Авьяаслаг монголчууд2015” шоуны шилдэг оролцогч М.Абайн сонирхолтой ярилцлагыг 19 дүгээр нийтэлжээ.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас хүлээн авч уншина уу.