“Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжинг өнөөдөр баривчилсан байна.
Х.Бээжин нь саяхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байхдаа иргэн Б-ийн машинтай мөргөлдөж, осол гаргасан байна. Харин осол гаргачихаад иргэн Б-ийг зодож танхайрсан учраас СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байсан аж.
Түүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчлан, цагдан хорих 461-р анги руу авч явжээ. Энэ талаар “Босоо Монгол” хөдөлгөөний Ц.Баяраа өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.
.