Улаанбурхан өвчний дэгдэлт өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн идэвхжиж он гарсаар 10 хүүхэд амиа алджээ. Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3000 гаруй хүн 2016 он гарснаас хойш хандсан аж. Үүнээс 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Энэ ХӨСҮТ-ийн орны хэмжээнээс хэтэрсэн, ачаалал ихэссэн тоо баримт юм.
Өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах,хариу арга хэмжээний зардалд 948.3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 18-30 насныхныг улаанбурхны эсрэг вакцинд хамруулахыг үүрэг болгожээ.