Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван хувийн зээлд хамрагдах боломжтой барилгуудын байршил

Засгийн газар жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан зээлийг хэрэгжүүлэх журмаа батлан, тодорхой бүс дэх орон сууцыг зээлээр авах боломж бүрдсэн.

Тухайлбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7, 16, 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 19, 24, 2, 27, 12, 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 16, 23, Сонгинохайрхан дүүргийн 7, 6, 5, 11, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороонд баригдаж буй орон сууцууд хамаарч байгаа юм. Хэрэв та таван хувийн зээлээр байр авахыг хүсч байгаа бол эдгээр хороонд баригдаж байгаа орон сууцнаас сонгоно гэсэн үг юм.

Мөн шинэ суурьшлын бүсэд “Шинэ яармаг”, “Буянт-Ухаа”, “Ирээдүй”, “Баянголын ам”, “Ургах наран”, “Эрин хороолол” хотхонууд хамрагдах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *