Өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын
сарын уулзалт болсон. Энэхүү уулзалтад Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг
оролцсон юм. Тэрээр уулзалтад ирсэн зочдод хандаж үг хэлэхдээ “Засгийн газар
Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авсан. Уг мөнгө өнгөрсөн шөнө
Сангийн яамны дансанд орсон” гэж мэдэгдлээ. Гэхдээ зээлийн хүү, хугацаа
зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа аж.
Өмнө нь Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул
уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын
банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан байна.