Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдэд ипотекийн таван хувийн хүүтэй зээл олгохоор болсон.
Өчигдрийн байдлаар таван хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2,4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн банкууд дээр дурдсан байршлуудад баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 иргэний 125,3 тэрбум төгрөгийн зээлийг таван хувь руу шилжүүлжээ.
Шинээр орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс өчигдрийн байдлаар8 хувийн орон сууцны ипотекийн зээлээр 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон байна.