Categories
мэдээ нийгэм

19-30 насныханд Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ

Улаанбурхан өвчний дэгдэлт 19-30 насныханд их байгаа учраас нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж, Засгийн газарт танилцуулахаар болжээ . 2015 оны гуравдугаар сараас Улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Өвчлөлийн насаар авч үзвэл 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна

Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал гэдгийг салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *