Categories
мэдээ нийгэм

Ойн цэвэрлэгээнд цэргүүдийг дайчилна

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам хооронд 2016-2017 онд харилцан хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн хандлага, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглүүлэн хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг хангах юм.

БОНХАЖЯ-ны аймгууд дахь газрууд болон Батлан хамгаалах яамны орон нутгийн цэргийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээхээс гадна цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлыг бодлогоор дэмжих аж. Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яамд хамгийн түрүүнд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдэд ой цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд удахгүй ажлаа эхлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *