Categories
мэдээ спорт

Хоккейчид АНЭУ-ын багтай тоглоно

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Сингапур, Тайланд, Тайвань, АНЭУ, Монгол Улсын шигшээ багууд багтсан ба багууд өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийх юм байна.

Эхний тоглолтод манай хоккейчид 11-0-оор Сингапурын багийг хожсон бол өнөө шөнө тэмцээнийг зохион байгуулагч орон болох АНЭУ-ын багтай тоглох юм. Одоогоор тэмцээнийг АНЭУ хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Тайвань нэг хожилтой удаалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *