Categories
гадаад мэдээ

Анкарагийн халдлагад 11 хүнийг сэжиглэн баривчилжээ

Туркийн нийслэл Анкара хотод автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 37 хүний амь үрэгдэж, 120 гаруй хүн гэмтэж шархадсан талаар өмнө нь мэдээлсэн. Харин энэхүү халдлагад сэжиглэн 11 хүнийг баривчлан хорьсон байна. Тэдний дөрөв нь Туркийн зүүн өмнөд хэсгийн Санлиурфа хотын оршин суудаг аж.

Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй ч Туркийн аюулгүй албаныхан курдын зэвсэгт дайчдыг буруутгаж байгаа бөгөөд автомашинд амиа золиосолсон хоёр хүний нэг нь эмэгтэй байсан байна. Иймд Туркийн зүүн хэсгийн Карс хотод оршин суудаг 24 настай эмэгтэйг сэжигтнээр нэрлэсэн байна. Тэрээр 2013 онд Курдын зэвсэгт бүлэглэлд нэгдэж байжээ.

Халдлагын дараа Туркийн арми курдууд оршин суудаг зүүн хэсгийн хотуудад шөнийн хөл хорио тогтоож, тусгай ажиллагаа явуулан, үүний зэрэгцээ Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “гартаа тэсрэх бөмбөг, зэвсэг барьсан террорист, эсвэл албан тушаал, үзгийг ашиглан алан хядах үйл ажиллагаа дэмжигчдийн хооронд ямар ч ялгаа байхгүй” хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *