Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын бэлтгэл ажилтай танилцлаа

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан билээ. Өнөөдөр ажлын хэсгүүд хуралдсан юм. Уг хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий зааварчилгаа өглөө.

Хурлын дараа Олимп, Гэндэн, Нийслэл хүрээ өргөн чөлөөг хариуцсан ажлын хэсгүүд гудамжныхаа зам дагуу зураг авалт хийж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, гэрэлтүүлэг, цахилгаан, тохижилт, инженер хангамжийн чиглэлээр шинээр болон шинэчлэн засварлах шаардлагатай газруудын зургийг авч төв штабт саналаа хүргүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *