Categories
мэдээ нийгэм

Шаардлага хүлээж авахгүй бол микронуудаа шатаана гэв

Ирэх сарын 1-нээс эхлэн микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй гэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцэн Чингисийн талбайд өнөөдөр жагсаж байна. Жагсаалд 100 гаруй микро, 500 орчим хүн оролцож байгаа аж. Тэд улиралд нэг удаа микро автобусыг оношилгоогоор оруулаад үйл ажиллагааг нь хэвийн явуулан, паркийг шинэчилж ажлын байраар хангахыг шаардаж, хэрэв шаардлага хүлээж авахгүй бол микронуудаа шатааж эхэлнэ гэсэн юм.Мөн 2003 оны микро автобусыг наймдугаар сар хүртэл үйлчилгээнд явахыг зөвшөөрсөн шийдвэр нь жагсагчдын дургүйцлийг хүргэсэн аж.

Жагсагчид “Бидний энэ жагсаал бол эхний дохио. Дараа нь тэмцлийн бүр хурц хэлбэрийг сонгоно. Нэгэнтээ талхныхаа мөнгийг олж чадахгүй, боломжгүй болж байгаа юм чинь бид хэд хэдэн микро автобус шатаана. Одоогоор бидэнд бэлдсэн 2-3 микро бий. Мөн микронуудынхаа түлхүүрийг төмрийн хог дээр дарга нарт гардуулан өгнө гэсэн төлөвлөгөөнүүд бий” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *