1985 оноос хойш тэмдэглэж буй “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчийн жил-2016” өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцсоноор төр болон төрийн бус байгууллагуудаас үнэгүй зөвлөгөө авах, галын дүгнэлт гаргуулах, алт мөнгөн эдлэлийн сорьцоо шалгуулах, баталгаажуулаагүй тоолуурыг баталгаажуулах гэх мэт олон үйлчилгээг авах боломжтой юм.
Өдөрлөгөөр хэрэглэгчдийн дуу хоолойг сонсож асуудлыг шийдвэрлэхээр Чингисийн талбайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагууд нээлттэй ажиллаж байна.