Өчигдрөөс иргэд, байгууллагуудад цахим гарын үсэг олгож эхэлсэн билээ. Тус гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст хандан гарын үсгээ авах юм байна.
Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгосноор гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийх, гарын үсэг зурах шаардлагатай үед компьютерийн цаанаас ажлаа амжуулах боломжтой болох юм.