МАХН-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж, Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулах санал гацаанд ороод буй асуудлыг хөндлөө.
Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Шадар сайдыг томилж, чөлөөлөх эрх УИХ-д бий. Тиймээс ч УИХ томилох хүнийхээ ашиг, сонирхлыг шалгуулах хүсэлтийг АТГ-т явуулдаг. Гэтэл Н.Энхбаярын хувийн ашиг, сонирхлыг шалгуулах хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас АТГ-т явуулсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар ийм асуудлаар хандах эрхгүй. Нөгөө талаас эрхгүй байгууллагын явуулсан бичигт АТГ хуулийг буруу ойлгож, хууль зөрчсөн хариу өгсөн. Тухайн хүний ялтай эсэх тодорхойлолтыг Цагдаагийн ерөнхий газар гаргадаг. АТГ зөвхөн хувийн ашиг, сонирхлыг нь хуулийн хүрээнд хянах ёстой” гэсэн тайлбарыг өгөв.
Тэрээр “Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авлигаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авлигач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаачлагч. Тэд намаасаа урвасан” гэж байв.
Мөн санаатайгаар, улс төрийн зорилгоор хүний эрхзүйн байдлыг дордуулж, Н.Энхбаяр гэдэг хүнийг ямар нэг байдлаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэсэн зорилгоор хийгдэж буй ажил. Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг гэдгийг энэ ажлыг зохион байгуулж байгаа хүмүүст анхааруулъя гэсэн юм.