Categories
мэдээ нийгэм

Ипотекийн таван хувийн зээл өнөөдрөөс хэрэгжинэ

Өнөөдрөөс ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож байгаа юм. Эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан, хотын захын буюу алслагдсан дүүрэг, 21 аймгийн хэмжээнд иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгох аж.

Гэхдээ шинээр ипотекийн зээлээр авч буй байр болгоныг таван хувийн зээлд хамруулахгүй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *