Оюуны өмч, инноваци, бүтээмжийн үйл ажиллагааг удирдлагууд бодлогоор дэмжих зорилготой 1000 инженерийн зөвлөгөөн ирэх сарын 26-нд болох гэж байна. Тус зөвлөгөөн нь 2014 онд Шинэ санаа-Шударга урамшуулал, “Бүтээлч санаачлага-Хөгжлийн түлхүүр”, 2015 онд “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-инновацийн арилжаа” уриан доор зохион байгуулагдаж байсан юм. Манай компани 2005 оноос эхлэн бүтээмжийн хөдөлгөөнийг амжилттай өрнүүлж ирсэн.
Бүтээмжийн хөдөлгөөнийг тууштай хэрэгжүүлж, зөвхөн үйлдвэр төдийгүй орон нутаг, улсын хэмжээнд жишиг болохуйц механизм, тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Компанийн хэмжээнд өнгөрсөн онд 201 бүтээмж, чанарын дугуйлан идэвхтэй ажиллаж 208 төслийн ажил, 504 жижиг сайжруулалтын ажлыг амжилттай хэрэгжүүллээ. Үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтын ажилд баг хамт олны оролцоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.