Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоц буудлын төслийн ажил эрчимтэй явагдаж байгаа аж.Тус нисэх онгоцны буудлын ажил 70 хувьтай байна. Тэгэхээр энэ онд багтаан төслийн ажлыг гүйцэтгэж дуусах юм байна. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 7-нд хүлээлгэн өгөх бөгөөд үлдсэн бичиг баримтын ажлыг зохицуулж эхний үйлчлүүлэгчдээ хүлээн авах аж. Одоогоор 2017 оны тавдугаар сараас зорчигчдоо хүлээн авахаар төлөвлөж байгаа талаар төслийн удирдагч Н.Энхбат ярьсан байна.