Categories
мэдээ спорт

“Эх орны цэрэг” яруу найргийн наадамд найрагч М.Амархүү тэргүүлжээ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өнгөрсөн баасан гаригт амжилттай болж өнгөрлөө. 26 дахь жилдээ зохиогдож байгаа уламжлал болсон энэхүү наадамд 40 гаруй найрагч эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол, элгэн нутгаа магтан бахархсан шүлэгээ сойж өрсөлдсөн бөгөөд шүүгчээр АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга дэд хурандаа Б.Отгонбаяр нар ажиллав.

Ингээд “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн Мягмарын Амархүү “Зарлан дуудах хуудас” шүлгээрээ эзэллээ. Дэд байранд яруу найрагч, дэд хурандаа С. Зоригтбаатарын “Арын албаны Монгол цэрэг” шүлэг, гутгаар байранд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, 2014 оны “Эх орны цэрэг” яруу найргийн наадмын Тэргүүн байрын шагналт Б.Баттулга “Сайхан Монгол минь таны төлөө”, тусгай байранд “Болор цом” наадмын Тэргүүн байрын шагналт А.Эрдэнэ-Очирын “Эх орны хөндүүрлэл” шүлэг тус бүр эзэллээ.

Харин үзэгчдийн нэрэмжит шагналыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, дэд хурандаа П. Батнайрамдалын “Сүүлчийн амьсгал” шүлэг хүртлээ. Шагналыг БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЦДБЭЧ-ын дарга, хошууч Н.Гантулга, АУЗ Д.Цоодол, АУЗ Д.Төрбат нар гардуулан өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *