Бразиличууд ерөнхийлөгч Дилма Роуссеффийг огцрохыг шаардаж жагсч байна. Сан-Паулу хотын гудамжинд 1.4 сая хүн жагсч байгаа аж. Нийтдээ 17 мужид эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Мөн удахгүй хүн төрөлхтний спортын их наадмд олимп болох Рио-де-Жанейро хотод гэхэд л 1.5 сая хүн жагсчээ. “Datafolha” төвөөс явуулахсан санал асуулгад оролцсон хүмүүсийн 80 хувь нь тус компанийн санхүүгийн луйврын хэргийн талаар Роуссеф сайн мэдэж байсан гэж үзэж байгаа аж.Учир нь, Роуссефф Ерөнхийлөгч болохоос өмнө 2003-2010 онуудад тус компанийн удирдах зөвлөлд орж байсан. Бразилийн прокурорын албанаас мэдээлж байгаагаар хувийн компаниуд ашигтай гэрээ байгуулахын тулд “Petrobras”-ын удирдлагад ихээхэн хэмжээний хахууль өгдөг, хахууль явсаар эрх баригч Хөдөлмөрчдийн намын томоохон албан тушаалтнуудын халаасанд ордог байсан гэв.