Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бөгөөд ихэн нутгаар дулаарч агаарын хэм өдөртөө нэмэх болох аж. Тодруулбал баруун аймгуудын нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Төвийн болон зүүн зүгийн бүс нутгаар өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Харин говийн аймгуудаар өдөртөө 1-6 градус дулаан байна.
Харин 16-17-нд буюу ирэх лхагва, пүрэв гаригт нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Гэсэн хэдий энэ долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар шөнөдөө 3-18 градус, өдөртөө 0-6 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.