Categories
мэдээ спорт

Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Н.Жаргалбаяр үзүүрлэв

Барилгын цэргийн түүхт 80 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхийн барилдаан өндөрлөлөө. Барилдаанд Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Хангай, Д.Анар, Л.Шинэбаатар тэргүүтэй 128 бөх барилдсанаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, “Монголын цахилгаан холбоо” компани, “Энгүй тал” ХХК-ний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар долоо даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэв. Мөнгөнбаатар элэг бүснээс татаж хавираад Жаргалбаяр арсланг өвдөглүүлэв.

Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, аймгийн арслан Н.Батсайхан нар шалгарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *