Баянхонгор аймгийн Залуучуудын холбооноос санаачилсан “Шинэ зууны илгээлтийн эзэн” аян хоёр дахь жилдээ үргэлжлэхээр болжээ.
Төрийн үйлчилгээг малчдад хүргэх, малчдын мал төллүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилготой тус аяныг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар хамтран байгуулж байгаа аж.
2016 оны гуравдугаар сарын 16-31-ний хооронд 14 хоногийн турш үргэлжлэх аж. Тус аянаар Баянхонгор аймгийн 20 сумын малчин өрхүүдэд 400 орчим залуус ажиллах юм байна. Нэг сумд төрийн алба хаагч, тодорхой эрхэлсэн ажилгүй залуус нийлсэн 20 хүн малчин өрхөд тусална. Мөн ажилгүй залуусыг цалинжуулахаар болсон байна. Санхүүжилтийг аймгийн Засаг даргын тамгын газрын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргахаар шийдвэрлэжээ.