Өмнөд Солонгос улсын Засгийн газраас Хойд Солонгосын эсрэг дахин хориг тавив. Пхеньян өчигдөр Солонгосын хойгт үргэлжилж буй цэргийн сургуулилтыг эсэргүүцэн ойрын зайн хоёр ширхэг баллистик пуужин туршсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан дахин хориг тавихаар болжээ.
Шинэ хориг Өмнөд Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулж буй тус улсын худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг татан буулгаж, хагас тэрбум долларын хөрөнгийг зарцаахаар болсон ба хориг өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих аж.
Пхеньян дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээс гадна сансарт хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр пуужин хөөргөж, энэ сард тус улс найман ширхэг баллистик пуужин хөөргөсөн юм. Иймээс Өмнөд Солонгос энэ долоо хоногийн эхээр Пхеньяны цөмийн хөтөлбөрийг дэмжиж, санхүүжүүлдэг 70 гаруй хүний дансыг царцааж, мэдээллийг нь НҮБ-ын Аюулгүй зөвлөл рүү илгээсэн юм.