Categories
гадаад мэдээ

Байгаль далайд болсон тэмцээний үеэр шумбагчид рекорд шинэчилжээ

Оросын үндэстний газарзүйн хүрээлэнгийн шумбагчид мөсөн дор хамгийн гүнд шумбасан амжилтыг шинэчлэн тогтоожээ. “Интерфакс” агентлагийн мэдээлж байгаагаар эдгээр шумбагч Цагаан тэнгисийн 102 метрийн гүнд шумбаж чадсан байна. Энэ шумбалтыг хийхдээ Оросын шумбагчид шинэ төрлийн шумбах багаж хэрэгсэл туршжээ. Мэргэжлийн шумбагчид ихэвчлэн дээд тал нь 40 метрийн гүнд шумбадаг байна. Харин мөсөн доогуур шумбалтын эдгээр гүнтэй харьцуулахад 2.5 дахин илүү гүнд Оросын баг 80 минутын хугацаанд шумбалт гүйцэтгэсэн байна. Энэ үеэр усны хэм хасах 1.5 градус байжээ.

Энэ удаад Оросын шумбагчид мөсөн доогуур 102 метрийн гүнд шумбасан байна. Энэ нь Лондоны алдарт Биг Бен цамхагийн өндөртэй харьцуулахад даруй 6 метрээр илүү үзүүлэлт аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *