Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар иргэдийг аварсан залууст талархал илэрхийлэв

Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч цасан шуурга шуурч онц байдал зарласан. Энэ үед залуус нэгдэж, хөдөө орон нутаг болон хотын замд цасанд суусан машин, төөрсөн иргэдэд тусалж, олон иргэдийн амийг аварсан билээ. Энэхүү хүнд нөхцлөөс иргэдийг аварсан хүмүүсийн дунд “MONGOLIAN PAJERO CLUB” клубынхан байсан аж. Тэдний хувьд өнгөрсөн жилээс эхлэн хөдөө орон нутаг болон хотын ойр орчимд тусламж хэрэгтэй хүмүүст туслахаар нэгдэн өөрсдийн сайн дураар ажиллаж эхэлжээ. Харин энэ оны нэгдүгээр сараас ОБЕГ-тай харилцаа холбоотой ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын гамшигт онц байдлын үеэр Улаанбаатар хотын ойролцоох Морингийн даваа, Айдсын даваа, Хүй долоон худаг, Найрамдал, Тахилтын даваа орчим цасанд боогдсон 30 гаруй машин, 100 орчим хүнд тусалсан байна. Өнөөдөр тус клубын залуусыг Зам, тээврийн сайд М.Зоригт хүлээн авч талархал илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *