Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин пуужин харважээ

БНАСАУ Япон тэнгис рүү чиглүүлэн ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харважээ. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригт “Ренхап” агентлаг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр пуужингуудыг орон нутгийн цагаар 5 цаг 20 минутад Хойд Солонгосын өмнөд нутгийн Хванхэ-Пукто мужаас харважээ. Пуужингууд 500 км орчим нисч, тус улсын өмнөд нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ.

“Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн байна” гэж Штабуудын дарга нарын хорооны эх сурвалж хэлсэн байна. Хойд Солонгос гуравдугаар сарын 3-нд мөн ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *